ХБНГУ-ЫН АЙ ТИ БИ БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018 оны 04 сарын 27
ХБНГУ-ЫН АЙ ТИ БИ БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан айлчлал хийлээ. Уг айлчлалын үеэр Берлин хотод 2018 оны 03 дугаар сарын 07-оос 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Торгоны замын аялал жуулчлалын сайд нарын 8 дугаар хуралд оролцлоо. ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нартай тус тус уулзаж хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр сард 17 сая хүнд хүрдэг Германы travelcam.tv агентлагт ярилцлага өгч, Монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл хийн, Монголд зочлохыг урьлаа. Айлчлалын үеэр байгаль орчны чиглэлээр хаягдал дахин боловсруулах үйлдвэр, усалгааны дусаалын системийн компанитай танилцаж, Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцлаа.

Тус үзэсгэлэнд энэ жил БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ТӨХК, аялал жуулчлалын хувийн хэвшлийн компаниуд хамтран оролцож, Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.


Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан