“АЯЛАЛ ЖУЛЧЛАЛЫН БҮХ НИЙТИЙН БОЛОВСРОЛ” АЖЛЫН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭВ

2018 оны 04 сарын 27
“АЯЛАЛ ЖУЛЧЛАЛЫН БҮХ НИЙТИЙН БОЛОВСРОЛ” АЖЛЫН ХҮРЭЭНД САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭВ

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Медиа Порт телевизүүдийн консорциум нийгэмд үйлчлэх ТББ хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Энэхүү санамж бичгийг “Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол” ажлын хүрээнд байгуулсан юм.  Санамж бичгийн  “Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол” ажлын хүрээнд Монгол Улсын болон зорилтот зах зээлийн орнуудын соёл, аялал жуулчлалтай холбоотой шинэлэг мэдээ, мэдээлэл, нийтлэл, баримтат кино, видео шторкыг олон нийтэд хүргэх, аялал жуулчлалыг сурталчлах зорилготой юм.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа  БОАЖЯ-ны Аялал Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ “Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын бүх нийтийн боловсролыг дэмжих, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв зохистой аялах талаарх мэдээ мэдээллүүдийг олон нийтэд хүргэнэ. Мөн гадаад орнуудад аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар нэвтрүүлгийг олон нийтэд зориулан хүргэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монгол хүний оролцоог бий болгоход чиглэсэн ажлуудын хамтарч хийхээр санамж бичгийг байгууллаа” гэсэн юм.

Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан