Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ хамтран аялал жуулчлалын салбарын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2018 оны 04 сарын 27
Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ хамтран аялал жуулчлалын салбарын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2018 оны 3 дугаар сарын 1,2 ны өдрүүдэд Монгол Кувейтын судалгааны төвд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ хамтран аялал жуулчлалын салбарын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үндэсний хөгжлийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. Төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд эдийн засгийн салбаруудад шат дараалсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Аялал жуулчлалын салбарын хувьд  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болох зэрэг зорилтууд тусгасан байдаг. Түүнчлэн, аялал жуулчлалын салбарын хөгжил нь байгаль орчин, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй нягт хамааралтай тул хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо бусад салбаруудын бодлоготой уялдуулан, салбарын төлөөлөгчдийн саналыг харгалзан боловсруулах шаардлагын үндсэн дээр тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд дүн шинжилгээ хийн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд аялал жуулчлалын салбарыг цогц байдлаар хөгжүүлэх нэгдэн загварыг тодорхойлохоор төлөвлөөд байна.


Мэдээний талаар?

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан