Тайхар чулуу

2018 оны 05 сарын 14
Тайхар чулуу

Гурван Тамирын нутаг, Хойд Тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16метр өндөр цохиог Тайхар чулуу гэх бөгөөд нэн эртнээс эхлэн өнөөг хүртэлх хүний ул мөр, соёл иргэншлийн хөшөө дурсгал бичээсээр элбэг буурал түүхийн үнэт архив юм. Домогт Тайхар чулуунд олон хэлийн Согд, Кидан, Уйгар, Нанхиад, Төвд, Тод монгол, Ланз бичгээр хар бэх, улаан зос, шунхаар бичсэн 151 бичээс эрт дээр үеийнхний соёлын дурсгал болон хадгалагдаж байгаагаараа монголын түүхийн чулуун архив болж байна.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан