Чулуутын хавцал

2018 оны 05 сарын 14
Чулуутын хавцал

Чулуут гол нь хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас уналт их урсгал хурдтай уулын гол юм. Голын хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй ба доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. Тээлийн голын бэлчирээс Ацтын горхийн цутгал хүртэл бараг 100 шахам километр урт газар 50 – 60м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн урсаж зүүн гар талаас Тэрхийн цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба ойролцоогоор 9 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо хавцалтай.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан