Өгий нуур

2018 оны 05 сарын 14
Өгий нуур

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Рамсард бүртгэлтэй ус намгархаг газар болох Өгийнуурын эргийн урт 25.4 км, нийт талбайн хэмжээ 3.189 га. Өгийнуурыг зорин очсоноор усны 203 зүйлийн шувуу, 14 зүйлийн загас, 266 зүйлийн ургамлыг үзэж сонирхож болохоос гадна мэдээллийн төвд түшиглэн судалгаа шинжилгээний ажил хийх боломжтой. Мөн нуурын усанд орж, торгон зөөлөн элсэн дээр хэвтэж алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Мөн аялагчдад үйлчлэх 4 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан