Булган уул

2018 оны 05 сарын 14
Булган уул

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын Хойт хэсэгт Халзангийн даваа, Хавтгай модноос эхлэн Тэмээн чулууны хяр хүртэл 8км, өвөр хормойгоос ар хормой хүртэл 6км газрын 48км2 талбайг эзэлдэг. 1965 онд дархалсан үзэсгэлэн төгөлдөр навчит, шилмүүст мод голлосон ойтой, уулын орой хяр нуруугаар ухаа улаан боржин хад цохиот уул юм.

Энэ хайрханыг залгаа есөн чанх, шовх оройтой, орой тус бүр есөн эрдэнийн нэртэй байж Алтан, Мөнгөн, Шүр, Сувд гэх мэтчилэн, хожим нь есөн эрдэнийн нэрийг багтааж шингээн Эрдэнэбулган гэж нэрлэхээр болсон юм гэнэ. Одоо Архангай аймгийн төвийн сумыг Эрдэнэбулган сум гэж нэрлэдэг.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан