Уйгарын хар балгас

2018 оны 05 сарын 14

Төв азийн нүүдэлчин ард түмний дунд YII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан, Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны баруун хөндийд буй үүнийг нутгын ардууд Хар балгас гэдэг. Эртний судлалын бичиг судрын мэдээгээр үзвэл, Хар балгас Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашний сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км баруун тийш 5 гаруй км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хар балгас бол Монголын төдийгүй дэлхий дахины түүх, соёлын нандин өвийн нэг юм.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан